Өвөрхангай аймгийн Тарагт суманд гурван автомашин голд суусан байсныг татан гаргажээ

1

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн “Алтан талын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т, 46.17180 103.00590/ "Онги"-ийн голын усанд суудлын автомашинууд суусан байна гэсэн дуудлага 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23:23 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Сант сумаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн RX450 загварын автомашин /4 зорчигчтой/, иргэн О-гийн “Приус-41” загварын автомашин /1 зорчигчтой/, иргэн Ц-гийн “Premio” загварын автомашин /3 зорчигчтой/ голд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn