Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа
Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэн /том хүн 11, хүүхэд 2/,-ий аюулгүй байдлыг ханган, 3 иргэний амь насыг аварч, 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Салхитын гацааны-Өвөр” гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт Орхон голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагаар /2023.02.13-ны 14:40 цаг/ Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Р-ийн “Эврист” загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг 15:15 цагт татан гаргасан.