Байлдааны 15 ширхэг сумыг аюулгүй болгожээ

406
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км, сумын төвд/ Гандангийн гудамжинд сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гараж дотор байлдааны зориулалттай сум илэрчээ. Энэ талаар өчигдөр /2022.04.04/ 14:50 цагт мэдэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчид 23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сумыг сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т “Цагаан-Овоо” гэдэг газар 20 минут ажиллаж аюулгүй болгосон байна. Ингэхдээ Тротил хэмээх тэсэлгээний 400 гр бодис ашиглаж тэсэлгээ хийжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn