ӨВӨРХАНГАЙ: Долоодугаар сард “Торгоны зам-Хархорум” эвент арга хэмжээг зохион байгуулна

357

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос 2023 онд Монгол Улсад зохион байгуулах Олон Улсын арга хэмжээний хуанлийг боловсруулсан байна. “Welcome to Mongolia-event 2023” нэртэй тус хуанлид Өвөрхангайгаас таван эвент арга хэмжээ багтжээ.

Тодруулбал, 7 дугаар сарын 15-17 өдрүүдэд “Торгоны зам-Хархорум”, 22-ны өдөр “Монгол эсгий урлалын баяр”, 23-ны өдөр “Сарлагийн баяр” хийхээр төлөвлөсөн байна. Мөн 8 дугаар сард “Олон Улсын Монголч эрдэмтдийн их хурал”-ыг Өвөрхангайд зохион байгуулах бол 12 дугаар сард “Kharkhorum ice festival” мөсний баяр болно.

Түүх, соёлын өлгий нутаг Хархорин суманд “Торгоны зам-Хархорум” соёл, аялал жуулчлалын эвент арга хэмжээг 2017, 2018 онд зохион байгуулсан ч сүүлийн жилүүдэд ковидын цар тахлын улмаас тасраад байв.
Хархорум хот ньМонголынЭзэнт гүрний үедөрнө,дорнын худалдаанаймаанытөвлөрсөнцэг,Олон Улсынэлч,төлөөлөгчдийн дамжин өнгөрдөг гол сувагбайсан учраасгарцаагүй Торгоны замын хотуудын нэг гэж судлаач,түүхчид үздэг.

Иймд Хархорин сумыг Олон Улсын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, нүүдэлчдийн түүх, өв соёл, уламжлалт зан заншлыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор“Торгоны зам-Хархорум”арга хэмжээг дахин зохион байгуулахаар төлөвлөжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn