СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь аймгийн нутгаар цасан шуурга шуурч байна

319

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Мөн Төв, Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч,  Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ гэдгийг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn