Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг долоон аймгийн 82 сумыг цахилгаан эрчим хүчинд холбожээ
![](http://nutag.mn/uploads/posts/2023-06/1688111197_c346eb494e31d27e2ace23b858f7580d.jpg)
Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сумыг өчигдөр орой /2023.06.29/ 20:24 цагт цахилгаан эрчим хүчинд холбосон болохыг "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-аас мэдээллээ.
Энэ сарын 25-ны 18:37 цагт усархаг бороо орж, хүчтэй шуурсны улмаас Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 ширхэг тулгуур унаж, дээрх аймаг, сумдад цахилгаан тасарсан тухай мэдээлж байв.
"ЦДҮС" ТӨХК-ийн таван салбарын 158 ажилтан, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дөрөв хоног 24 цагаар ажиллаж тулгуур багануудыг сэргээн засварлажээ.
![зураг](https://content.ikon.mn/news/2023/6/30/f4fg5w_357375469_687418333194494_1473486501724049516_n_x974.jpg)