ӨВӨРХАНГАЙ: Найман төрлийн орц найрлагатай тосыг сумандаа үйлдвэрлэж байна

254
Үеийн шингэн нөхөх, үрэвсэл дарах, өвчин намдаах, нөхөн төлжүүлэх үйлчилгээ бүхий найман төрлийн орц найрлагатай “Найман шимт тос”-ыг Хужирт сумын иргэн Д.Мөнхбаясгалан өөрийн гараар үйлдвэрлэж байна.

Уг тосны найрлагад тэмээний чөмөг, адууны, тарваганы, стүжин, эфирийн болон шар тос, талын хар архи зэрэг амин дэм бүхий бодисууд ордог бөгөөд талын хар архинаас бусад түүхий эдийг малчдаас авдаг аж. “Би эм зүйч мэргэжилтэй. Монголын органик түүхий эдээр монгол хүний биеийн онцлогт тохирсон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрхэн хийх вэ гэдгийг 2018 оноос хойш судалж байгаад энэ жилээс хийж, зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Бүтээгдэхүүн чанартай, үр дүн сайн байх юм бол ам дамжин яригдаад богино хугацаанд олон хүнд хүрэх боломжтой. “Найман шимт тос”-ыг хүмүүс их сайн мэддэг болсон байна” хэмээн үйлдвэрлэгч Д.Мөнхбаясгалан хэллээ.


“Үе мөч,нуруу өвддөг, бадайрдаг, хөл дулаацдаггүй,ясны бэртэлтэй,үе мөч хавдаж улайдаг,яс ургалттай, цээж хөшиж хөөрдөг, шилбээрээ хавагнадаг хүмүүст энэ тос маш сайн нөлөө үзүүлнэ. Лабораторийн шинжилгээнд тогтмол хамруулдаг учраас харшлах нөлөөгүй” гэсэн юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn