ӨВӨРХАНГАЙ: Цаг агаарын мэдээг ажил, амьдралдаа мөрдөн хэрэгжүүлэхийг зөвлөлөө

143


11 дүгээр сарын 4-ний цасан шуурганаар улсын хэмжээнд 8 хүний амь хохирсны нэг нь тус аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, 43 настай, малчин Ж юм. Тэрбээр энэ сарын 4-ний өдрийн 20.00 цагт гэртээ харихаар мориор яваад сураггүй болсны улмаас сумын Онцгой комисс эрэн хайх ажиллагааг явуулж,Бараан хадны дэл гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/-аас цогцсыг олсон байна.

Иймд иргэд, малчид цаг агаарын мэдээг сонсон ажил төрлөө зохицуулан, салхи шуургатай өдөр хол, ойрын замд гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Энэ 7 хоногт өдөртөө -11, шөнөдөө -21 хүртэл хүйтэрч, зарим үед бага зэргийн цас орохыг УЦУОША-аас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn