Хятад улс дэлхийд хамгийн хурдан интернэт сүлжээний дэд бүтцийг байгуулснаа зарлажээ

0


Дэлхийд хамгийн хурдан интернэт сүлжээний суурь дэд бүтцийг (a backbone network) албан ёсоор нээж буйг Хятад улс өчигдөр зарлажээ.

Секундэд 1.2 терабит хэмжээний мэдээлэл дамжуулах хурдтай энэ дэд бүтцээр Бээжин хотыг 2,900 км зайтай оршдог тус улсын өмнөд бүс нутагтай холбосон байна. Энэ бол нэг секундэд бүрэн хэмжээний 150 киног дамжуулах хурд бөгөөд өнөөдрийн түвшнээс хэд дахин өндөр хурд юм.
Хэдийгээр онолын ийм өндөр хурдыг энгийн интернэт хэрэглэгч мэдрэх боломж ойрын үед байхгүй ч үнэт цаасны арилжаа, хиймэл оюуны өгөгдөл боловсруулалт гэх мэт хугацааны хоцрогдолгүй дамжуулах шаардлагатай тусгай хэрэгцээнд ашиглах боломжтой юм байна.
Шилэн кабелийн технологид суурилсан уг дэд бүтцийг Huawei, China Mobile компаниуд Бээжин хотын Цинхуа их сургууль, Хятадын засгийн газрын санхүүжүүлдэг Cernet сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран бүтээжээ.
Туршилтыг нь энэ оны зун гүйцэтгэсэн юм байна.
Шинэ технологийн нээлт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний АНУ-д хийж буй айлчлалтай давхацсан нь санаандгүй тохиолдол биш гэж ажиглагчид үзэж байна.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын технологийн салбарын өрсөлдөөн ширүүсэж, харилцан нэг нэгэндээ худалдааны хориг тавих болсон.
Өнгөрсөн зуны сүүлээр АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан Бээжинд айлчлахтай давхцуулан Huawei компани Хятадад үйлдвэрлэсэн 5G чиптэй Mate 60 Pro ухаалаг гар утсаа зах зээлд танилцуулж байв.
Дараа нь АНУ-ын тал хагас дамжуулагчийн технологийг Хятадад дамжуулахаас сэргийлсэн хориг арга хэмжээ авсны дараа Huawei компани хэрхэн ийм чип бүтээж чадсаныг мөрдөн шалгаж байжээ.
 
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn