ӨВӨРХАНГАЙ: “Баянтээг” ХК-ийн хувьцаанаас иргэдэд эзэмшүүлэх шийдвэрийг дахин хойшлууллаа

102


“Баянтээг” ХК-ийнӨвөрхангай аймагт ноогдох хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай асуудлыг аймгийн ИТХ-ын XXIII хуралдаанаар хэлэлцэж, тооцоо судалгааг дэлгэрэнгүй гаргах горимын саналын дагуу дахин хойшлуулаа.  Тус уурхайн 70 хувь нь аймгийн мэдэлд байдаг бол 24 хувийг “Шунхлай” групп, 6 хувийг 200 орчим иргэн эзэмшдэг. Аймаг өөрийн мэдэлд байх 70 хувийнхаа 19 хувийг иргэдэдээ эзэмшүүлэх асуудлыг 2019 онд аймгийн ИТХ-аар хэлэлцэн12 дугаар сарын 2-ны өдрийн 12/11 тоот тогтоолоор баталж байсан юм.

Гэвч 2020 оны сонгууль, мөн ковидын цар тахлын улмаас дээрх шийдвэр төдийлөн хэрэгжээгүй бөгөөд 2022 оны 6 дугаар сард аймгийн ИТХ-ын 20 дугаар хуралдаанаар асуудлыг дахин оруулж, Ажлын багийг шинэчлэн байгуулсан. “Энэ бол шийдвэр гаргаад шууд хуваагаад өгчихдөг асуудал биш юм. Компанийн тухай хууль, Орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, бусад байгууллагуудаас мэдээлэл, зөвлөгөө авч байна. Гэхдээ аймаг эхний ээлжид 19 хувийг иргэдэдээ эзэмшүүлэх нь зөв. Ингэснээр уурхайн үйл ажиллагааг иргэдийн хяналтанд оруулах учраас уг асуудлыг ИТХ-д дахин танилцуулж байна” хэмээн Ажлын багийн ахлагч, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч А.Ишдорж хэлж байв.

Хурлаар уурхайн орон нутгийн өмчөөс 16 хувийг орон нутгийн иргэдэд, 3 хувийг шилжин ирсэн иргэдэд эзэмшүүлэхээр ярилцсан бөгөөд тооцоо судалгааг дахин нарийвчлан гаргаж, дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн дараагийн хуралдаанаар оруулах шийдвэрийг гаргалаа. Хөрөнгийн зах зээлд Баянтээгийн нүүрсний уурхайн нэг ширхэг хувьцаа 23 мянган төгрөг байгаа аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn