ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 86.8 хувийн хэрэгжилттэй байна

107
Аймгийн ИТХ-ын XXIIIхуралдаан 11 дүгээр сарын 29, 30-ны өдөр болж байна. Хурлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийнгурван жилийнхэрэгжилтийг дүгнэж, үүрэг чиглэл өглөө. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь 5 бүлэг 61 зорилтын хүрээнд 344 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрт тусгасан ажлын биелэлтээс дурдвал;
  • 2020-2023оны хугацаанд гурван жилийн хугацаанд 2120 хүүхдийн суудалтай долоон хичээлийн байрыг ашиглалтад оруулснаар ээлжийн коэффициентийг 1.3 болгон бууруулж, багш, сурагчдын сурч хөгжих орчныг сайжруулсан байна.
  • СӨББ-ыг 500 ортой зургаан цэцэрлэгээр нэмэгдүүлж, хамран сургалтыг 87.1 хувьд хүргэн хүрэлцээ, хангамжийг сайжруулжээ.
  • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 8000 ажлын байр бий болгох зорилт тавьснаас одоогоор 6135 ажлын байрыг бий болгоод байна. Үүнээс байнгын ажлын байр 2008, түр ажлын байр 2674, улирлын чанартай ажлын байр 603-ыг гаргаж, ажилгүйдлын түвшнийг 5.4 хувьд хүргэжээ.
  • Аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 657.7 тэрбум төгрөг байсан бол 2022 оны жилийн эцсээр 785.1 тэрбумд хүрсэн байна. ДНБ-ий 48.4 хувийг хөдөө аж ахуй, 16.6 хувийгаж үйлдвэрийн, 35 хувийг худалдаа үйлчилгээний салбар тус тус эзэлж байгаа юм.
Төлөөлөгчид үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, асуулт, санал тавьсан бөгөөд 86.8 хувьтай буюу “тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn