Тогтвортой хөгжилд манлайлагч ХААН Банк “Шилдэг ТоС байгууллага”-аар дахин шалгарлаа

285
ХААН Банк 3 дахь жилдээ дараалан “Шилдэг ТоС байгууллага” шагналыг хүртлээ. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС холбооноос хамтран жил бүр Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд манлайлж, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй банкуудыг шалгаруулан энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог билээ.
ХААН Банкны хувьд 2018 оноос хойш Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бүх шатны үйл ажиллагаандаа уялдуулж, энэ чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүлсээр ирсэн төдийгүй 2020 онд дотооддоо дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогоо батлан хэрэгжүүлж эхэлсэн. 2023 оны III улирлын байдлаар ХААН Банкны ногоон зээлийн багц нь 296 тэрбумд хүрч, нийт банкны системийн ногоон зээлийн багцын 48.3 хувийг дангаар бүрдүүлж байна.  Цаашдаа 2025 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгохоор зорин ажиллаж байна.
Үүнээс гадна тогтвортой, ногоон санхүүжилтийн хүрээнд өнгөрсөн 3-р сард олон улсын зах зээлээс 60 сая ам.долларын ногоон бондын эх үүсвэрийг амжилттай татсан бөгөөд тун удахгүй дотоодын зах зээлд ногоон бонд гаргахаа зарлаад байгаа билээ.
Мөн өнөөдөр Тогтвортой хөгжилд манлайлагч ХААН Банк нь 2024 оны ТоС холбооны “Манлай банк”-аар тодорч шилжин явах тугийг ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяад нэр хүндтэйгээр хүлээлгэн өглөө. Ингэснээр ХААН Банк нь 2024 онд ТоС холбоотой хамтран Тогтвортой санхүүжилтийн зарчмыг түгээн дэлгэрүүлэх, ногоон ба жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн чиглэлд санал санаачилагыг хэрэгжүүлэх, гишүүн байгууллагуудыг тогвортой хөгжлийн чиглэлд манлайлан ажиллахаа илэрхийллээ.
Ташрамд дуулгахад, ХААН Банк 2007 оноос хойш Тогтвортой нийгмийн хөрөнгө оруулалтын хүрээнд 510 төсөл хөтөлбөрийг 10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn