Вьетнамаас Улаанбаатарын чиглэлд хөөрсөн "онгоцны далавчинд гэмтэл гарсан" тул аюулгүй газардахын тулд Камбож улсын дээгүүр 3 цаг ниссэн гэжээ

73

Вьетнамын Фукуокогийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатарын чиглэлд нисэж явсан Изинис Эйрвэйз компанийн онгоцонд "зайлшгүй шалгалт хийх"-ээр болсон тул 3 цаг гаруй нисээд буцаж Фукуокд газардсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл  “Вьетнамын Пху Куок арлаас Монголыг чиглэн нисэж явсан тус онгоц техникийн саатлын улмаас Камбожийн нутаг дэвсгэр дээгүүр хэдэн цаг эргэлдсэний эцэст аюулгүй газардсан" талаар Вьетнамын Khmer Times агентлаг мэдээлжээ.
Энэ талаар тус улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Иргэний агаарын тээврийн хэвлэлийн төлөөлөгч Син Чансеривута хэвлэлд өгсөн тайлбартаа, “Монголын Изинис Эйрвэйз компанийн 200 орчим зорчигчтой Улаанбаатарын чиглэлд нисэж явсан Airbus 33-20-202 онгоцны  EZA212 дугаартай нислэг Пху Куок арлаас хөөрсний дараа онгоцны нэг далавчинд гэнэт гэмтэл гарсан. 
Тодруулбал,  нэгдүгээр сарын 3 /2024.01.03/-ны өдрийн 15:35 цагт Airbus 33-20-202 онгоцны далавчинд техникийн асуудал гарсан тул онгоц Фукуокогийн нисэх онгоцны буудалд дахин газардах шаардлагатай болсон. Улмаар Камбож улсын Кеп мужийг 3 цаг орчим тойрч нисэн, аюулгүй газардах боломжтой болсны дараагаар буцаж Пху Куок аралд газардсан" гэж мэдэгджээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn