Хонины нэхий, өлөн 2500 төгрөгийн үнэтэй байна
“Малчин лавлах-109” төвийн мэдээллээр нийслэлийн “Хүчит шонхор” Дэнжийн мянга зах дээр ямааны махбөөний үнээр кг нь 5500-6500 төгрөг, жижиглэнгийн худалдаагаар ястай нь 8000-9000 төгрөг, цул нь кг нь 8000-8800 төгрөгийн тус бүр үнэтэй байна.
- Хонины мах: бөөнийх нь 7800-10.800 төгрөг, ястай нь 12.500-13.000 төгрөг, цул нь 12.000-13.000 төгрөг байна.
- Үхрийн мах: бөөний худалдаагаар 9800-13.000 төгрөг, ястай нь 14.000-15.000 төгрөг, цул нь 15.500-16.500 төгрөг,
- Адууны мах: бөөний худалдаагаар кг нь 7000-8500 төгрөг, ястай мах 11.000-11.500 төгрөг, цул нь 11.000-12.000 төгрөгийн үнэтэй байна.
Өвс (боодол) 21.000-22.000 төгрөг,
Ногоон тэжээл 16.000-20.000 төгрөг,
“Улаанбаатар” үйлдвэрийн хивэг 25 кг нь 29.000 төгрөг,
Улаан буудай 40 кг нь 40.000 төгрөг,
Тэжээлийн будаа 40 кг нь 35.000 төгрөгийн үнэтэй байна.
![](https://montsame.mn/uploads/content/cdc9e3caea9d5d26f60d44f038f29fa8.png)
Нийслэл дэх “Амгалан” бөөний төвд:
- Хивэг 25 кг нь 24.000 төгрөг, тэжээлийн будаа 40 кг нь 32.000 төгрөг,
- Цэвэр улаан буудай 40 кг нь 37.000 төгрөгийн тус бүр үнэтэй борлуулж байна.
“Алтан тариа” ХХК-д:
- “Хорголжин” тэжээл 40 кг нь 35.640 төгрөг,
- Нэг тонн нь 891.000 төгрөг,
- Хивэг 25 кг нь 25.000 төгрөг,
- Нэг тонн нь 1.000.000 төгрөг,
- Овъёос 40 кг нь 36.080 төгрөг,
- Нэг тонн нь 900.200 төгрөгийн тус бүр үнээр борлуулж байна.
Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” зах дээр:
- Ямааны өлөн 500 төгрөг,
- Ямааны арьс 38.000-45.000 төгрөг,
- Нэхий өлөнгийн хамт 2500 төгрөг,
- Үхрийн шир 7000 төгрөг, том нь 12.000 төгрөг,
- Адууны шир 15.000 төгрөг,
- Сүүл ширхэг нь 13.000 төгрөг,
- кг нь 18.000 төгрөг,
- Адууны цагаан шир 55.000 төгрөгийн үнэтэй байна.
![](https://montsame.mn/uploads/content/883792ef103770fab25f317bfa36568f.png)