Мах килограмм нь 8-15 мянган төгрөгийн үнэтэй байна
Өвөрхангай аймгийн төв, хүнс барааны захад борлуулж буй өргөн хэрэглээний хүнсний үнийг 1 дүгээр сарын 10-ны байдлаар судаллаа.
Үхрийн цул мах нэг килограмм нь 15 мянга, хонины ястай мах 9 мянга, ямааны мах 8 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн элсэн чихэр нэг килограмм нь 2900-4500,Iгурил 1450, цагаан будаа 2600-аас дээш, сүү 4000-4500, өндөг 450-500, хэвийн боов нэг ширхэг нь 3200-3500 байгаа нь оны өмнөх үнийн дүнгээс нэмэгдээгүй байгааг худалдаачид хэлэв. Цаашид сар шинийн баяр дөхөх тусам өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ нэмэгдэх магадлалтайг хэлж байлаа.
Мөн А-80 бензин литр нь 2270, А-92 бензин 2300, дизель түлш 2890 байна.