Тендерийн одтой “Ньюсувагт констракшн” ХХК-ийн ард сайд асан З.Мэндсайхан байдаг уу

0

ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан тангараг өргөснийхөө дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын “шалгалт”-д унаж, салбараа мэдэхгүй сайд хэмээн цоллуулж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдож буй З.Мэндсайханд хандан, Хөдөө аж ахуйн сайд бол эдийн засгийн хос морины нэг. Хүнээр яривал хоёр хөлний нэг нь байх ёстой. Жишээ нь импортын хүнсний жилийн үнийн дүнг асуухад хариултаа мэдэхгүй бүдэрч байв. Мөн газар нутгийнхаа хэдэн хувьд бид газар тариалан эрхэлдэг вэ гэсэн асуултад 21 хувь гэж хариулсан бол Ерөнхийлөгч Х.Баттулга "Тийм юм байхгүй ээ. Бид газар нутгийнхаа нэгхэн хувьд газар тариалан эрхэлдэг" хэмээн хариултыг засаж залруулж байв.
Өчигдөрхөн сайд болохоо мэдсэн тул мэдээлэлгүй байна хэмээн мэлзэж байсан З.Мэндсайхан сайд асан дахин дэвшихээр зэхэж байна.
Гэтэл тэрбээр мэдлэггүйгээр сайд болсны зэрэгцээ бийлэгжүүгээр тендер авдаг байж болзошгүй байна. Жишээ нь, 2021 оны гуравдугаар сарын 21-нд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбээр "Ньюсувагт констракшн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлж байсан.
Түүний энэ компани 2021 оны гуравдугаар сарын 29-нд өөрийн “Ньюсувагт констракшн” ХХК-иараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 5.6 тэрбум төгрөгийн тендер авсан байж болзошгүй. “Ньюсувагт констракшн” ХХК-ийн тендерийн мэдээлэл цааш арвин үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл төрөөс 11.5 тэрбум төгрөгийн тендер авч байсан баримтыг хэвлэлүүд мэдээллэж байсан.
Жишээ нь, Увс аймгийн Баруунтуруун сумын Аврах, гал унтраах ангийн барилгын 2.0 тэрбум төгрөгийн тендер, Завхан аймгийн Улиастай сумын I цэцэрлэгийн барилга барилгын 2.8 тэрбум төгрөгийн тендер, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 200 ортой цэцэрлэгийн барилга барих 1.6 тэрбум төгрөгийн тендер, Орхон аймгийн Баян-Өндөр суманд Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн байр барих ХНХЯ-ны 4.5 тэрбум төгрөгийн тендерийг тус тус авсан байна. Ийнхүү мөн л төрийн мөнгөнд гинжин хэлхээгээр холбогдсон З.Мэндсайхан 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөх нь ээ.

https://erennews.mn/article/64235
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn