Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв

310
Газын зурвасын өмнөд хэсэгт орших дүрвэгсэд олноороо орогнож буй Рафах хот руу Израилын арми томоохон дайралт хийвэл АНУ зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэж Ерөнхийлөгч Жо Байден Израилд анх удаа анхаарууллаа.
Ж.Байденлхагва гарагт CNN телевизэд ярилцлага өгөхдөө, хэрэв израилчууд Рафах руудовтолболби Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэдгээ тодорхой хэлсэнхэмээн ярьжээ. Түүний хэлсэн үг нь АНУ ба түүнийОйрх Дорнод дахь хамгийн гол холбоотон улсын хооронд зөрчилдөөн даамжирч буйгхаруулснаас гадна Рафах руухийхИзраилын довтолгоог таслан зогсоохын тулд хийсэнхамгийн хүчтэймэдэгдэл болж байна.

Израилын армиХАМАС бүлэглэлийг устгах зорилгоор Газын зурваст долоон сарын турш довтлохдоо Америкийн зэвсгийг энгийн иргэдийг хөнөөхөд ашигласан гэдгийгЖ.Байден хүлээн зөвшөөрчээ. Израилын цэргийн ажиллагааны улмаас 34789 палестин амиа алдсаны ихэнх ньэнгийн иргэд байсан гэж Газын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээлснээр, Рафахташиглаж болзошгүй зэвсгийн нийлүүлэлтийг Вашингтон сайтар нягталжүзсэний дүнд2000 фунтын 1800ширхэг тэсрэх бөмбөг, 500 фунтын 1700 ширхэг тэсрэх бөмбөг нийлүүлэхийг түр зогсоожээ. НҮБ-д суугаа Израилын Байнгын төлөөлөгч Гилад Эрданэнэ долоо хоногийн эхээр мэдэгдэхдээ, Израилд зэвсэг нийлүүлэхээ зогсоох шийдвэрт “ихээхэн урам хугарсан” хэдий ч нийлүүлэлтээ зогсооно гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Энэ долоо хоногт Израилын арми нэг сая гаруй палестин хүн орогножбуйРафах руу дайрсанболовч“хүн ам төвлөрсөн хэсэг”цохилтод өртөөгүйтул өргөн цар хүрээтэй түрэмгийлэл гэж үзэхгүй байгаагаа Ж.Байденхэлсэн байна. ХАМАС бүлэглэлийнхэн 10дугаар сарын 7-нд Израил руугэнэтийн дайралт хийсний дараа Израилын тал цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. ХАМАС-ын дайралтын улмаас1200 орчим хүн амиа алдаж, 250 орчим хүн барьцаалагдсанаас 133 нь Газад олзлогдсон хэвээр байгаа гэж Израилын тал мэдээлсэн байна. АНУ бол Израилын хувьд хамгийн том зэвсэг нийлүүлэгч бөгөөд 10дугаар сарын 7-ны ХАМАС-ын халдлагын дараа нийлүүлэлтээ эрчимжүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn