АНУ-ын Флорида мужийг "замдаа тааралдсан бүх хүмүүст үхлийн аюул учруулах" хүчтэй Хелен хар салхи дайран өнгөрч байна

108

Цаг уурчдын үзэж байгаагаар "замдаа тааралдсан бүх хүмүүст үхлийн аюул учруулах" хүчтэй Хелен хар салхи баасан гараг /2024.09.27/-ийн шөнө Мексикийн булангаас гарч, АНУ-ын Флорида мужид хүрсэн байна. Америкийн үндэсний хар салхины төв үүнийг "онц аюултай хар салхи" гэсэн дөрөв дэх ангилалд шилжүүлсэн байна. Иймд Флоридагийн олон суурин газрууд үерт автаж, хар салхи буухаас өмнө цахилгаангүй болсон байна. Сонирхуулахад, Хелена хар салхи газар дээр буух үед тогтмол салхины хурд 215 км/цаг хүрнэ гэж цаг уурчид таамаглаж байна. Харин Европт түгээмэл байдаг Бофортын хэмжүүрээр хар салхи нь хоёр дахин "сул" буюу 117 км/цагийн хурдтай салхи гэж тооцогддог ажээ. 
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn