“Их долоо” Оросгүйгээр өөрийгөө болгоно

619
 
Герман улс Оросыг G7-д буцааж оруулах, форматыг бүхэлд нь өргөжүүлэхийн эсрэг байгаа гэдгийг Германы гадаад хэргийн сайд Хайко Маас "Rheinische Post" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.  Их-7 ба Орос улс тойрсон асуудлаар www.regnum.ru-гийн тоймчийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 
 
-Герман улс Оросыг G7-д буцааж оруулах, форматыг бүхэлд нь өргөжүүлэхийн эсрэг байгаа гэдгийг Германы гадаад хэргийн сайд Хайко Маас "Rheinische Post" сонинд ярилцлага өгөхдөө онцолсон байна.  “G7, G20 бол маш нарийн зохицуулалттай хоёр формат. Бидэнд G11, G12- ын аль аль нь хэрэггүй” хэмээн тэр мэдэгджээ. 
11, 12-ын тоог нэрлэнгээ Маас Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын урьд өмнө нь Орос улстай хамт “долоогийн” уулзалтад урихыг уриалж байсан Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос улсыг хамааруулсан бололтой.
Нэр дурдсан сүүлийн гурван орны аль нэгийг шинэ форматад бодитойгоор нэгдэнэ гэж хэний ч санаанд орох билээ. Үнэндээ бол урьд өмнө нь ч Трампын уриалж байснаар Орос улсын тухай л яриа байсан нь мэдээжийн хэрэг.
Тэр тусмаа G11, G12 формат угаасаа огт байгаагүй, харин G8 буюу “их долоо” + Орос улс хэмээх формат 17 жил оршсон.
 
Манай улсыг уг бүлгээс 2014 онд гаргаж хассан. Яг үнэндээ бол тийм биш. Энэ бол элсэж, эсвэл гарч болдог хатуу гишүүнчлэлтэй клуб биш. Зүгээр л G8-ын орнууд Орос улсгүйгээр G7-гийн уулзалт хийхээр шийдсэн хэрэг. Энэ бол Орос улс Крымыг өөртөө нэгтгэсний хариу арга хэмжээ. 
Энэ тухай Маас мөн сануулж “Энэ асуудал шийдэгдэхээс нааш Орос улсыг урих боломж байхгүй гэж харж байна”  гэжээ. Эндээс “Крымын асуудал” нэгэнт хаагдсаныг харгалзаж үзвэл G8 дахин хэзээ ч сэргэхгүй гэсэн дүгнэлт хийж болно!
Гэхдээ Маас дээр нь нэмээд Донбассыг бас хамааруулав (хэдийгээр Орос улсыг G8- аас хасч байх үест энэ асуудал оросын эсрэг Барууныхны нийлж нэгдэх сэдэв болж байгаагүй ч гэсэн). Түүний хэлснээр Герман улс Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх зарчмыг баримталж байгаа ажээ. Ингэхдээ тэрээр хэрвээ Украины зүүн хэсгийг зохицуулах асуудал яригдвал Крымын асуудлыг ч мөн хэлэлцэх ёстой хэмээн нэмж хэлжээ.
Маас чухам яагаад ингэж хэлэх болсон нь нэг л ойлгомжгүй. Орос улсыг урих санал дэвшүүлсэн Трампад “салаавч” үзүүлэх гэсэн л санаа бололтой. Сүүлийн үед Вашингтон европчуудтай харилцахдаа өөрийнхөө болзол нөхцлийг тулган дэндүү ичгүүр сонжуургүй хандлага гаргаж байгаа болохоор бие даасан тусгаар улс гэдгээ харуулах гэсэн Берлиний оролдлогыг бүрнээ зөвтгөж болно.
Гэтэл Орос улсын хувьд таагүй байдал үүсгэв.
Дөнгөж саяхан Украины ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж Минскийн хэлэлцээрийг баримтлана гэдгээ нотолсоныг зохицуулах талаар ямар нэг алхам хийхийн тулд Москвагийн зүгээс дэмжлэг авахыг хүсч байгааг гэрчилсэн үйл явдал боллоо хэмээн олон шинжээч үзэж байна. “Нормандын формат”-аар шинэ уулзалт хийх асуудлаар хэлэлцээр явуулах боломжийг олгосон ээлжит гал зогсоох үйл явдал ч дөнгөж саяхнаас хэрэгжиж эхлэв.
Ер нь хэдийгээр итгэхэд бэрх хэдий ч өөдрөг үзэл бий болоход ямар нэг хөдөлгөөн гарч байна гэж хэлж болно.
Гэтэл Крымыг дурдсан ганц өгүүлбэрээрээ Маас бүгдийг муутгаж орхив.
Крымыг Минскийн хэлэлцээртэй холбож авч үзэхийг Украины тал байнга хичээж байсан бөгөөд үүний хариуд Москва энэ бол ямар ч утгагүй зүйл гэдгийг нэг бус удаа мэдэгдсэн. Ийм оролдлого утга учиргүй, тэр бүү хэл зохицуулах үйл явцад хортой (яагаад гэвэл ийм нөхцлөөр Москва Украин болон Барууныхантай ярилцахыг огт хүсэхгүй байж болно) гэдгийг Европт сайтар ойлгож байгаа гэж үзэж болно. Тиймдээ ч крымын сэдвийг сөхөж тавихгүй байх, үгүй ядахдаа Минскийн хэлэлцээртэй холбож авч үзэхгүй байхыг гол төлөв хичээдэг билээ.
Маасыг ингэж хэлж ярихыг хэн түүнд зааж зааварласан нь ойлгомжгүй... 
Харин Москва “гомдол” мэдүүлж, тайлбар шаардсангүй. Германы сайд Барууныхандаа зориулж оросын эсрэг ээлжит мэдэгдлээ гаргаа л биз. Оросыг урих тухай Трамп бүр тавдугаар сарын сүүлээр хэлж ярьсан байхад наймдугаар сар хүртэл тэд ийм удаан яагаад дув дуугүй байсан юм гэдэг л харин ойлгомжгүй. Америкийн лидерийн хэлсэн үгийг эргэцүүлж тунгаахад бүтэн хоёр сар шаардлагатай байсан гэж үү?
 
Орос улсыг “өөнтөглөх” гэсэн далд санаа зорилго агуулж хэлээгүй бол (улаан шар үстэй болохоор чинь чамайг бид багаасаа хөөж байгаа юм гэж өсвөр насны хөвгүүд нэгийгээ шоглодог) энэхүү мэдэгдлийг Москвад анзаарахгүй өнгөрүүлж ч болох байсан.Ер нь Орос улс ямар ч нөхцөл болзол тавьсан хаашаа ч эргэж буцахыг хүсэхгүй гэдгийг Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Мааст сануулав.  
Түүгээр ч барахгүй Орос улс “дэлхийн эдийн засгийн төвүүдийн үзэл бодлын үүднээс авч үзвэл, магадгүй, орчин үеийн эдийн засгийн бодит нөхцөл байдалд илүү нийцэж байгаа G20 зэрэг форматын ажил зүйлсээр сэтгэл гүнээ ханамжтай байгаа.
Үүнээс гадна Энэтхэг, Хятад, Турк болон бусад хэд хэдэн улс оронгүйгээр дэлхийг манлайлан тэргүүлэх талаар “долоо” өрсөлдөнө гэдэг юу л бол гэдгийг Песков Мааст мөн сануулсан.
Энэ тухай бид ч бас нэг бус удаа ярьж байсан билээ! Энэ бол “наймаас” хаслаа гэсэн гоморхол огт биш. Энэ бол бодит байдлыг л өгүүлж байгаа хэрэг. “Долоо” бол удахгүй болох уулзалтынхаа “яриа хөөрөөнд” Орос улсыг урьж дуудсан улс төрийн НАТО буюу зөвхөн барууныхны л клуб байхад мөнөөх “хорь” бол дэлхий дахины асуудлыг шийдвэрлэхэд үр ашигтай болохоо сүүлийн 10 жилийн дотор харуулж чадсан. Барууныхан манай гаригийн цор ганц эзэн хэмээн өөрийгөө мэдэрсэн хүйтэн дайны дараах цаг үед л дэлхийг тэргүүлэхийн төлөө өрсөлдөж чадахаар байв. Харин өнөөдөр дэлхий ертөнц өөрчлөгдөж, G7 формат нэг туйлт дэлхий ертөнцийн хамт үеэ нэгэнт өнгөрөөжээ.
Яагаад ч юм бэ, үүнийг анзаарахыг европчууд, америкийн ардчилагчид огт хүсэхгүй байна. Гэтэл Дональд Трамп харин үүнийг маш сайн ойлгосон. Хамгийн чухал зүйл болох Хятадын голлох чиг үүргийг ухаарч ойлгосон. Мэдээж, өөрийнхөөрөө ойлгосон, дүгнэлтээ ч хийсэн...
Орос улс Крымыг өөртөө нэгтгэснээр Барууныханд сорилт дэвшүүлсэн хэдий ч гол аюул заналыг Хятад улс гэж АНУ үзэж байгаа тухай өнөөдөр Financial Times бичиж байна.
 
  АНУ биш харин Трамп болон глобализмыг эсэргүүцэгчид ийнхүү үзэж байгаа гэсэн бяцхан залруулга хийе. Түүний сөргөлдөгчид болох ардчилагчид Хятадыг тийм ч аюултай биш гэж үздэг, тэдний хувьд нэг номерын дайсан бол урьдын адил Орос улс байсаар байгаа билээ. 
Үүний хамт Трамп ерөнхийлөгч хэвээр үлдэж (юутай ч энэ оныг дуустал), гадаад бодлогоо тодорхойлсоор байна. Москва, Бээжингийн холбоог тасалдуулж, Оросыг АНУ – ын талд оруулахаар найдаж байгаа тухай FT сонинд бичжээ.
Тийм ээ, найдаж.
Бээжинд “хүйтэн дайн зарлаж, “Фултон” - д хэлсэн шинэ үг хэмээн нэрлэж байгаа төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн саявтар хэлсэн үгийг сануулъя. Тэрээр хэлсэн үгэндээ Бээжингийн эсрэг нэгдэхэд бэлэн байгаа улс орнуудаас “ардчиллын альянс” үүсгэн байгуулахыг санал болгосон. Энэ санаачилгадаа нэгдэхийг тэр Орос улсыг ч бас урьсан.
“Ийм боломж байгаа гэж би бодож байна. Энэ боломж бол Орос болон Хятад улсын харилцааны ердийн шинж чанараас төрсөн билээ” – хэмээн Калифорн дахь Никсоны ерөнхийлөгчийн номын санд үг хэлэхдээ тэрээр мэдэгдсэн.
Сонирхолтой давхцал. ЗСБНХУ-ын эсрэг Хятадтай хамтран ажиллах бодлогын эхэнд чухамхүү Ричард Никсон зогсч байсан билээ. Одоо харин бол эсрэгээр.
Энэ бүгдийн дараа Нэгдсэн улсад итгэх хэрэгтэй юү гэсэн “ёс суртахууны асуудлыг” ч анхаарлын гадна үлдээе. Тэр тусмаа тэд Орос улсад санал болгох зүйл тэдэнд юу ч байхгүй. Хоригоо цуцлахыг уу? “Их найм” - д буцааж оруулахыг уу?
Европчууд Трампаар ийм зүйл хийлгэхгүй гэдгээ өнөөдөр Маас сануулав. Америкийн ардчилагчид ч мөн ялгаагүй. Ер нь тэгээд арваннэгдүгээр сарын сонгуулийн дараа Трамп Цагаан ордонд үлдэх эсэх нь тодорхойгүй.
Тийм болохоор G8 болон бусад форматыг сэргээсний үндсэн дээр хятадын эсрэг холбоо (Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэгийн тухай тэр зүгээр ч нэг хэлээгүй: нэг дэхийн хувьд бүх зүйл ойлгомжтой, хоёр дахь нь бүх асуудлаар Вашингтоны чиг баримжааг дагадаг, гурав дахийн хувьд сүүлийн үед саяхны хилийн мөргөлдөөн хүртэл гарч, Бээжинтэй сүрхий муудалцсан) байгуулахыг хүсч байгаа бүх яриа бол дэмий хоосон үг.
Орос улсын хувьд ерөөсөө хэн нэгний эсрэг ямар нэг холбоонд нэгдэхийг хүсэхгүй. Бидэнд хатуу ширүүн аргаар тулгасан ч бид хэнтэй ч хүйтэн дайн явуулахгүй. Бид харин олон улсын үр ашигтай хамтын ажиллагааны төлөө байх бөгөөд тийм хамтын ажиллагаа хуучирч үеэ өнгөрөөсөн “долоо”, “найм” – ын форматаар боломжгүй.
Харин хамтач Барууныханд, хэрвээ өөрсдөд нь зохистой байгаа бол “өөр хоорондоо” G7 – тойгоо учраа олог. Гэхдээ түүхэндээ хамгийн гүн гүнзгий хямрал, хагаралын үеийг туулж байгаа болохоор тэдний хувьд улам л хэцүү бэрх байх биз ээ...
 
 
Д.Энхээ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn