“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэг”-т 10 байгууллага хамрагдлаа

24

Системийн тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк Монгол Улсын эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэр оруулж, баялаг бүтээж буй Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдынхаа бизнесийн өсөлтийг дэмжихэд анхаарал хандуулж, Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан цогц сургалт, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлдэг билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк нь “Содура консалтинг” ХХК-тай хамтран “Бизнесийн менежментийн цогц сургалт”-ыг амжилттай зохион байгуулсан бөгөөд уг сургалт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ системтэй удирдах, өргөжүүлэх, тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэхэд нь туслах зорилготойгоор 3 түвшинд хэрэгжсэн юм.
Хөтөлбөрийн сургалтад нийт 120 бизнес эрхлэгч хамрагдсанаас 56 оролцогч үргэлжлүүлэн зөвлөх үйлчилгээ авах хүсэлт гаргаж, ярилцлага, сонгон шалгаруулалтын дүнд 10 байгууллага сонгогдон "Стратеги төлөвлөлтийн тэтгэлэгт зөвлөх үйлчилгээ"-нд хамрагдсан юм.


ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академийн мэргэжлийн зөвлөхүүд 70%-ийн тэтгэлэгт зөвлөх үйлчилгээг 8 долоо хоногийн турш үзүүлж, нийт 2000 хүн/цагийг байгууллага тус бүрд зориулж ажилласнаас гадна цаашид компаниудын стратегийн зорилтын хэрэгжилт, ололт амжилт, алдаа оноог хэмжих, чиглүүлэх зорилгоор KPI уулзалтуудыг улирал бүр хийхээр төлөвлөөд байна.
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “Энэ удаагийн тэтгэлэгт зөвлөх үйлчилгээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэндийн салбар, мод үржүүлэг, ойжуулалт гэх мэт салбар бүрээс байгууллагууд хамрагдсан нь онцлог байлаа. Менежментийн цогц хөтөлбөрт хамрагдсанаар байгууллагын удирдлагууд өөрийн бизнесийнхээ өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн, оношилж, зах зээлийн судалгааг зөв системтэй хийж, хүний нөөцөө үр дүнтэй удирдан чиглүүлэх ур чадвараа нэмж чадсан эерэг үр дүн гарсанд маш их баяртай байна. Жижиг дунд бизнесийн байгууллагуудад тулгардаг сургалт хөгжлийн зардал, зөвлөх үйлчилгээний зардлуудаа зарим байгууллага бодитоор бууруулж чадсаныг сонсоход таатай байна” гэлээ.


Ташрамд дурдахад, Жижиг дунд бизнесийн академи нь бизнес эрхлэгчдийн хувь хүн болон хамт олон, байгууллагын хөгжилд чиглэсэн сургалт хөтөлбөр, нэтворкинг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж буйгаас гадна ирэх оноос цоо шинэ хөтөлбөрүүд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ингэхдээ цаг наргүй ажилладаг бизнес эрхлэгчдийн зайнаас суралцах, ур чадвараа дээшлүүлэхэд нь зориулж онлайн сургалтын “Эрдэм” платформыг нээлттэйгээр ажиллуулж, тухай бүр хэрэгцээт сургалтуудыг зохион байгуулахаар зорьж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn