Нэг жилийн хугацаанд иргэдийн нийтийн тээврээр зорчилт 14.3 хувиар нэмэгджээ

0

Автобус шинэчилснээр нэг жилийн хугацаанд иргэдийн нийтийн тээврээр зорчилт 14.3 хувиар нэмэгдсэн тухай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын ээлжит хуралдааны үеэр танилцууллаа. Цаашид нийтийн тээврийн автобусыг саадгүй явуулахын тулд авто замаа өргөсгөх, шинээр барих, нэгдүгээр эгнээгээр зорчуулах зэрэг зохицуулалтыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн автобус доторх хяналтын камерууд дүрсийг бодит цагаар хяналтын төв рүү илгээж байгаа тул жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярих, тамхи татах, эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил тодорхой хэмжээгээр багасаж байна. Мөн зорчигч тоолох систем ажиллаж, автобусанд суусан зорчигчийн тоо төлсөн төлбөр хоёрын дүнг харьцуулж, дүгнэлт хийж, автобусны буудлууд дээр лед дэлгэц байршуулах ажил үргэлжилж байгаа юм. Лед дэлгэцээр ямар чиглэлийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх боломжтой зэрэг мэдээллийг харах боломжтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn