“Дөргөний эрэг дээрх 247” фестиваль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болно

15

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар залуучуудад зориулсан “Жангар” энтертаймент фестивалийг зохион байгуулдаг. Энэ жил дөрөв дэх удаагаа “Дөргөний эрэг дээрх 247” нэртэйгээр зохион байгуулах гэж байна.
Фестивальд 21 аймаг, хотын залуус оролцоход нээлттэй бөгөөд энэ сарын 24-26-ны хооронд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Дөргөн нуурын эрэгт болно.
Сануулахад, Монголын 7 дахь том нуур болох Дөргөн нь Ховд аймгийн Чандмань, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймгийн Дөрвөлжин зэрэг 3 сумын заагт орших баруун Монголын Их нууруудын хотгор дахь давст нуур юм. Улаанбаатар хотоос 1300 км зайтай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn