Орхоны хөндийд компаниуд Хог хаягдлын, Усны тухай хууль зөрчиж байжээ

13

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар, тус цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран шалгажээ. Хархорин, Бат-Өлзий сумын нутаг дахь тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй есөн иргэн, 27 аж ахуйн нэгж холбогдох хууль тогтоомж мөрдөж буй, эсэх, байгаль орчинд учирч болзошгүй эрсдэл, нөлөөллийн үнэлэх, хууль бус үйл ажиллагаа илэрвэл газар дээр нь таслан зогсооход шалгалтын зорилго оршиж байж. Шалгалтаар газар ашиглах зөвшөөрлийн хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, Хог хаягдлын, Усны тухай хууль зөрчсөн зөрчлүүд их байсныг илрүүлжээ. Улмаар хоёр иргэн, 15 аж ахуйн нэгжид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн газар ашиглах зөвшөөрлийн хугацаа дууссан ч сунгуулах хүсэлт хугацаанд нь гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж буй аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn