Дал гаруй мянган мал хорогдож, 140 мянган мал төллөжээ

389

Өвөрхангай аймаг 4.479.058 толгой мал тоолуулсан бол түүнээс 76348 толгой мал /2021.3.18/ хорогдоод байна. Нийт хорогдсон малаас тэмээ 1500, адуу 3598, үхэр 6194, хонь 28497, ямаа 36559 толгой байгаа юм.

Нийт хээлтэгч мал 1.986.942 буйгаас энэ хавар 1.398.814 мал төллөнө. Одоогоор нийт төллөх малын нэг хувь буюу 140 мянган мал төллөж, төл бойжилт 92 хувьтай. Хээлтэгч малаас 11568 толгой мал хээлж хаяжээ.

Урин цаг наашилж, цас ханзарч, зарим газраармал идих борог өвс гарч байгаа нь сайн тал боловч салхи, шуурга ихтэй байгаа нь малчдад ихээхэн хүндрэл учруулж байгаа гэж аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир хэлэв.

Мөн отроор өвөлжсөн малчдыг тухайн аймаг нь хөөх, нутаг буцах шаардлага тавьж байгаа ч мал төллөж эхэлсэн учраас нүүдэл хийх боломжгүй байгаа юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn