Арвайхээрт нэг эерэг тохиолдол батлагдаад байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 554 хүнд PCR шинжилгээ хийхэд нэг эерэг, дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Арвайхээр суманд нэг эерэг, гурван сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, аймгийн БОЭТ-д PCR шинжилгээ хийн эерэг гарсан тохиолдлыг ХӨСҮТ рүү баталгаажуулахаар илгээгээд байна.
БОЭТ-ийн Халдвартын тасагт эерэг болон сэжигтэй тохиолдлын хоёр хүнийг тусгаарлан эмчилж байгаа аж. Мөн ойрын хавьтал болох 18 хүнийг тусгаарлан ажиглах байранд, бусад хүмүүсийг гэрийн ажиглалтад хянаж байна.
Одоогоор аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан 28 тохиолдол байгаагийн 23 нь Хужиртад, дөрөв нь Хархоринд, нэг нь Арвайхээрт бүртгэгдээд байна.