Аймаг, сумын Сонгуулийн хороодыг байгууллаа

467
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 40 дүгээр тогтоолоор 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Сонгуулийн хорооноос харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлж, өнөөдөр анхны хуралдаанаа цахим хэлбэрээр хийв.
Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд сумын сонгуулийн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, 19 сумын сонгуулийн хороог байгуулаад байна. Сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүрээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах, санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn