Нүүрс тээврийн жолоочийн амийг хилчин байлдагч аварчээ

448

Нүүрс тээврийн машины аккумлятораас гал гарч байхыг харсан хилчин байлдагч жолоочийг нь сэрээж, галыг нэн дариу унтраалцаж, хүний амь аварчээ. 

Тодруулбал, Хилийн 0131 дүгээр ангид Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж ирсэн байлдагч П.Энхбаяр энэ сарын 25-ны 05:00 цагийн орчимд  Гашуунсухайт салбарт үүрэг гүйцэтгэж байх үедээ нүүрс тээврийн машины аккумлятораас гал гарч байхыг харан жолоочийг нь сэрээж, галыг нэн дариу унтраалцсан байна.
Ийнхүү цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсны үр дүнд иргэнд учирч болох амь нас, эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. 
Эх сурвалж: Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn