Цэргийн албаа нэр төртэй хаасан залууст баяр хүргэв

462
2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Арвайхээр сумаас хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүд халагдаж ирлээ. Сумын Засаг дарга Б.Ганбат цэргүүдээ тосон хүндэтгэл үзүүлж, сумын Засаг даргын Тамгын газраас халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ар гэр, эцэг эх рүү нь явуулах ажлыг зохион байгуулав. Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэргүүд бүртгэл хяналтын системд бүртгүүлж, 14 хоног гэрийн ажиглалтад байх ба дээрх хугацаанд багийн Засаг дарга нарыг хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Цэргийн гавьяаны одонт Хилийн 0131 дүгээр ангийн алба хаагч, Арвайхээр сумын 6 дугаар багийн иргэн Б.Бумсанцогоо улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах хүндтэй бөгөөд ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 2020 оны ажлын үр дүнгээрээ хамт олноо тэргүүлэн "Оны тэргүүний хилчин"-ээр шалгарсан амжилтыг үзүүлжээ.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn