Төрийн албан хаагчдыг ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо

452


Аймгийн хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр цахимаар болж, Засаг дарга А.Ишдорж тодорхой үүрэг, чиглэл өгөв.
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж, албан хаагчид хоёр сар орчмын хугацаанд цөөн тоогоор богиносгосон цагаар ажилласан. Энэ нь төрийн ажил цалгардуулах, хойргоших байдал үүсгэж байгаа тул бүх төрийн албан хаагчдыг ажлаа эрчимжүүлэх, төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь багтаан хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
18-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажил 86.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 24-нөөс эхлэн ихэнх иргэд вакцины 2 дахь тундаа хамрагдаж эхэлнэ. Тиймээс төрийн албан хаагчдыг аль болох ажлын байрандаа ирж, ажлаа жигдрүүлэх хэрэгтэй гэсэн юм.
Мөн зорилтот жилийн ажил, агаарын бохирдлын асуудлаар холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өглөө. Дулааны улиралд шахмал түлшээ туршин, чанар стандартыг шалгаж, айл өрхүүдэд сургалт зохион байгуулж, нөөц бүрдүүлэн, ирэх 9 сар гэхэд халаалт, дулааны ажил бүрэн жигдэрсэн байхыг аймгийн БОАЖГ-т анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn