Энэ онд 10232 га талбайд тариалалт хийнэ

265
Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ онд бүх төрлийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилт тавьж, 10232 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд аймгийн ХХААГ-аас атаршсан талбайг эргэлтэд оруулах, малчдын өвөлжөө, хаваржааны газарт малын тэжээл тариалах, үрийн дэмжлэг үзүүлэх, услалтын системийн шинэчлэл хийх зэргээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Тухайлбал, 19 сумын 1200 иргэн, аж ахуйн нэгжийн 1700 гаруй га талбайн судалгааг гаргаж, 80.2 кг хүнсний ногооны үрийн дэмжлэгийг үзүүлжээ. Одоогоор улаанбуудайг 5772 га талбайд тариалахаас 61 хувь буюу 3530 га-д, төмсийг 434 га талбайд тариалахаас 11.4 хувь буюу 49.5 га-д, хүнсний ногоог 257 га талбайд тариалахаас 10.9 хувь буюу 28.2 га-д тус тус тариалаад байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn