Музейн шинэ барилгыг 25 хувийн гүйцэтгэлтэй барьж байна

435



Улсын төсвийн 5 тэрбум төгрөгөөр аймгийн Музейг шинэ барилгатай болгох ажил эхэллээ. Одоогоор барилгын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба 2022 онд ашиглалтад оруулах юм.

Аймгийн музейн барилга анх 1951 онд ашиглалтад орсон бөгөөд 1966 оноос Орон нутаг судлах музей болон өргөжиж, 1995 оноос зорилго, үйл ажиллагааныхаа хүрээг нэмэгдүүлэн зөвхөн орон нутаг судлах төдийгөөр хязгаарлагдах биш сургалт, танин мэдэхүйн чиглэлээр, орон нутаг, эх орны түүх соёлыг дэлгэрүүлэх соёлын төв болон ажиллажэхэлжээ.

2014 онд орон нутгийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар музейг засварлаж, байгаль газарзүй, ан амьтан, эртний түүх, угсаатан, сийлбэр, алдар гавьяатны, цэргийн танхимуудаас гадна бурхан шашны танхимыг шинээр байгуулж, үзмэрүүдийн тоог нэмсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn