Австралид “дельта” хувилбар бүртгэгдэж, дахин хөл хорив

335


Австралийн гурван мужид “дельта” хувилбарын халдвар тархалтыг зогсоох зорилгоор 13 сая гаруй австраличууд буюу хүн амын тал хувийг хөл хорьжээ. Өнөөдөр нэмж, Австралийн 1,7 сая хүн амьдардаг Өмнөд Австрали, Викториа болон Шинэ Өмнөд Уэльсийн зарим хэсэгт хөл хорио тогтоожээ.Австралид “дельта” хувилбарын таван тохиолдол илэрснээр ийнхүү долоон хоногийн хөл хорио тогтоожээ. Оршин суугчид хүнсний дэлгүүр орох, спортоор хичээллэх болон бусад чухал шалтгаанаас бусад тохиолдолд гэрээсээ гарах ёсгүй. Гэвч хөл хоригдох болсон нь австраличуудын бухимдлыг төрүүлж, эсэргүүцэл дагуулжээ.Австрали нь саяхныг хүртэл халдварыг тархалтыг хөл хорио, хязгаарлалтын тусламжтайгаар тогтоон барьж байсан.
Гэвч  Австралид вакцинжуулалтын явц хангалтгүй байгаа энэ үед маш халдвартай “дельта” хувилбар бүртгэгдсэн нь шинэ сорилт боллоо.
Австраличуудын 14 хүрэхгүй хувь нь вакцинд хамрагдсан нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын  орнуудын хамгийн бага хувьтай улс болж байна.
Тус улсын засгийн газраас худалдан авсан файзер вакцины хүрэлцээ хангалтгүй, дээр нь  АстраЗенека вакцинаас үүдэн цус бүлэгнэх ховор тохиолдлоос болгоомжилсон хандлагатай байна.
 ЭХ СУРВАЛЖ : BBC NEWS
Т.ЭРДЭНЭБАЯР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn