БНСУ дахь Монголын ЭСЯ-наас мэдээлж байна

525

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 334-өөр нэмэгдэж нийт 1,595-д хүрснийг мэдэгдэв.
Шинээр Сөүл хотод 6, Дэгү хотод 307, Дэжөн хотод 3, Улсан хотод 2, Кёнги мужид 4, Умард Чүнчон мужид 2, Өмнөд Чүнчон мужид 4, Умард Гёнсан мужид 4, Өмнөд Гёнсан мужид 2 тохиолдол тус тус илэрсэн байна.
Одоогийн байдлаар 57,990 (+4,437) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 35,298 (+3,722) иргэний хариу сөрөг гарч, 21,097 (+381) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 24 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 12 иргэн нас барсан. Одоогоор 1,559 (+334) иргэн тусгаарлагдсан байна гэж Сөүл дэх Монголын ЭСЯ-наас мэдээлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn