Арван цагийн настай байсан нярайд амьдрал бэлэглэжээ
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нар улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй төрсөн нярайд амьдрал бэлэглэжээ. Тодруулбал, улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй төрсөн нярайн амь арван цагаар хэмжигдэж байсан аж. Эмч нар тус хагалгааг яаралтай хийж, амь насыг нь аварсан байна. Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын эмч М.Зоригтбаатар, унтуулгын эмч С.Сэргэлэн, эмч Г.Мягмардорж, БОЭТ-н мэс заслын зөвлөх эмч С.Энхбаяр, унтуулгын эмч Э.Бат-Ундрал, нярайн эмч Л.Сүнжидмаа, сувилагч О.Хашчулуун, Б.Сувд-Эрдэнэ, Л.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэсэн тухай ЭМЯ-наас мэдээллээ. Энэхүү мэс засал нь орон нутагт хийсэн ийм төрлийн томоохон мэс ажилбар гэдгээрээ онцлогтой аж.
Үндэсний шуудан