Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Долоон улаан мэнгэтэй, төмөр суудалтай, өтлөхүй, үхэхүй шүтэн барилдлагатай, амь ус, бие шороо, эрхтэн төмөр, хийморь мод, сүлд төмөр махбодьтой.Хотол төгс хэмээх төмөр хулгана жил нь 60 жил дотор нэг л давтагдана. Монголын хүрээ хамба номунхан, Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанжанцаны ”Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” хэмээх сударт жаран жилийн өнгийг айлдахдаа; Хотол төгс хэмээх төмөр хулгана жилд “Зарим газар алаг цоог хур буусан ч үр тариа чухаг болж, зуд турхан болмуй” хэмээн тодорхойлжээ.
- 13, 73-ны жил нь төрсөн жилийн “хүү” махбодтой тул хямрах гэмээс сэргийлж Найман гэгээн, Лхамын ганшиг, Банзрагч уншуул.
- 25, 85-ны жил нь төрсөн жилийн “нөхөр” махбодтой тул жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох магадтай учир Догсүн, Доржнамжом, Цэнд уншуулж, Доржнамжомын жавтүй хийлгэнэ.
- 37, 97-ны жил нь төрсөн жилийн “дайсан” махбодтой тул өвчин болон гарлага гарах нигууртай учир Юмжайвриндүйсүм, Ширнэн, Догсүн, Саа юм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусын балин өргөнө.
- 49, 109-ний жил нь төрсөн жилийн “эх” бөгөөд хийморь доройтох гэмтэй тул Нити уншуулж, Хийморийн сан уншуул.
- 61-ний жил нь төрсөн жилтэйгээ ижилхэн махбодтой бөгөөд “өөрийн мөчлөг” хэмээх тул шулмасын хөнөөл гарч болзошгүй хэмээн үзэх тул Ширнэн уншуулж, Сац тавь. Цэдүв, насны бүтээл үйлдвээс сайн.