Өвөрхангай аймагт гурван үет блокийн үйлдвэр ажиллаж байна

233



Даацын дулаан бетон блок буюу гурван үет блокийн үйлдвэр Өвөрхангай аймагт нээгджээ.

Барилгын өнгөлгөө, дулаалга, даацыг нэг дор шийдсэнээрээ төсөв хөрөнгө, цаг завыг хэмнэсэн шилдэг технологи гэдгийг үйлдвэрийн захирал Э.Мягмарсүрэн хэлж байна. Үйлдвэрээ нээгээд сарын хугацаа өнгөрсөн ч захиалга их, дөрвөн байшингийн 3800 гаруй блокийг үйлдвэрлэж нийлүүлээд байгаа, зөвхөн байшин барилга гэлтгүй, евро стандартын хашаа, зам, талбайн захиалга авч эхэлсэн гэсэн юм.

Тус үйлдвэрийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат нар танилцлаа. Орон нутгаасаа 10 гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа, ирэх жилээс ажлын байраа өргөтгөж эко барилгууд барьж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүхий эд, материалаа Улаанбаатар хотоос татаж авдаг учраас тээвэрлэлтийн зардал, мөн тог цахилгааны хүчдэл зэрэг тулгамдсан асуудал байгааг аймаг, орон нутгийн удирдлагуудад танилцуулав. Тус үйлдвэрийнхэн 40х20х35 харьцаатай, 15 см зузаан хөөстөй блокийг 9800 төгрөгөөр худалдаалж байна.





скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn