465 га талбайгаас 70 мянган боодол ногоон тэжээл хураан авна

222
“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд аймаг, орон нутагтаа малын тэжээл тариалж, малчдаа өвс тэжээлийн үнийн дарамтнаас гаргах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд “Өв Агро гурил тэжээлийн үйлдвэр” ОНӨХХК-ийг байгуулж, Хархорин суманд 465 га талбайдногоон тэжээл тариалаад байгаа юм. Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг тариалалтын явц байдалтай танилцаж, тулгамдсан асуудлаар санал солилцов. Тус компани энэ жил түрээсийн талбай, түрээсийн техник төхөөрөмжийг ашигланвандуй, овьёос, улаан буудай, цагаан арвай гэх дөрвөн төрлийн үрээртариалалт хийсэн бөгөөд 70 мянган боодол ногоон тэжээл хураан авах төлөвтэй байна. Цаашид үйлдвэрлэлийг эрчимжүүлж, зорилтоо бүрэн биелүүлэхийн тулд түрээсийн асуудлыг шийдвэрлэх, техник хэрэгслийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаагзахирал Н.Нангилрагчаа хэлэв.
Ажлын хэсгийн зүгээсургац хураалтын ажилд шаардлагатай тоног төхөөрөмж,хүн хүчийг шийдвэрлэх, ногоон тэжээлийг аюулгүйн нөөцөд авах, зах зээлдхудалдан борлуулах үнийг тогтоох талаар ярилцаж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд уг асуудлыг оруулан хэлэлцэхээр болов.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn