Австрали Улсаас Өвөрхангай аймагтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцов

246


Австрали Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр Нарийн бичгийн дарга Дэйвид Прэстон аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Тэрээр Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрт Өвөрхангайн оюутан залуусыг хамруулан Австрали Улсад сургах боломжийг танилцуулав. Хэдийгээр цар тахлын улмаас Олон Улсад хөл хорио тогтоосон хэдий ч Австрали Улсыг зорьж очоод суралцах нь илүү ач холбогдолтой. Тус улсын соёл, хөгжлийг нүдээр харж танилцсанаар эргээд өөрийн эх орондоо нутагшуулахад үр дүнтэй байх болно гэдгийг тэрээр хэлж байлаа.
Аймгийн Засаг даргын зүгээсАвстрали Улс нь хөдөө аж ахуйн салбарын хувьд арвин туршлагатай, томоохон нийлүүлэгч орон учраас ноос боловсруулах технологийн чиглэлээр аймгийн Политехникийн коллежийн оюутнуудыг сургах боломж байгаа эсэхийг асуусан бөгөөд дээрх хөтөлбөрийн хүрээнд боломжтой гэсэн хариулт өгөв.
Уулзалтын үеэр малын эрүүл мэнд, чанар, түүхий эдийн үйлдвэрлэл, бэлчээрийн менежмент, аялал жуулчлалын асуудлаар хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Ирэх жилд Австрали, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх олон ажлын нэг хэсэг нь хөдөө аж ахуй руу чиглэх ёстой гэдгийг яамандаа уламжилна хэмээн Дэйвид Прэстон хэллээ.
Мөнковидын цар тахал намжиж, цаг сайхан болох үед тус улсаас сайн дурын ажилтнуудыг хөдөө аж ахуйн чиглэлээр Өвөрхангай аймагт ажиллуулна гэв.

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn