“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болов

327

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.05.30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор баталсан тус хөтөлбөрийн хүрээнд 681 иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангаж, 15 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулж чадамжийн гэрчилгээтэй болгосон байна.
Мөн 86 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулж, “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран 24 өрхийн амьдралын чанарыг сайжруулсан нь тухайн хөтөлбөрийн үр дүн гэж үзэв.
Цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шинэчлэн боловсруулаад байна. Аймгийн хэмжээнд 2653 өрхийн 13806 иргэн хүнсний эрхийн бичигт хамрагддаг бөгөөд хөтөлбөрийн хүрээнд тэдгээр өрх айлаас тодорхой тоогоор сонгон авч, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих замаар амьжиргааны түвшнийг сайжруулах зорилт тавьж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn