Газар тариалангийн салбарт ажиллах хүч хомс байна

226

Хархорин суманд ажиллах хүч олдохгүйгээс шалтгаалан ургац хураалт удааширч байгааг салбарынхан нь хэлж байна. Тус сумын иргэд, аж ахуйн нэгжүүд энэ жил нийт 12.9 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд үүнээс 3230 га талбайд малын тэжээлийн ургамал, 8415 га талбайд дөрвөн төрлийн үр тарианы ургамал, 1103 га талбайд тосны ургамал, 230 га талбайд төмс, хүнсний ногоо тариалжээ.
Одоогоор төмс, хүнсний ногоог 100 хувь хураасан бол үр тарианы ургац хураалт 20, тэжээлийн ургамал 30 орчим хувьтай байна. Ургац хураалтад 15 аж ахуйн нэгжийн ажилчид болон МСҮТ-ийн оюутнууд, дүйцүүлэх болон хугацаат цэргийн алба хаагчид, ШШГА-ны хүмүүжигч дайчлан ажиллуулж байна.
“Ажлын байр олдохгүй байна гэж ярьдаг хэрнээ барилгын салбарт өдрийн 50-70 мянга, газар тариалангийн салбарт өдрийн 25-50 мянган төгрөгийн цалинтай ажлын санал тавихаар ирэх хүн байдаггүй” гэдгийг Хархорин сумын Засаг дарга Ч.Алтанбагана хэлж байв. Тус суманд хүнсний эрхийн бичиг авдаг 283 өрхийн хөдөлмөр эрхлэх боломжтой 400-аад иргэн байна. Эдгээр хүмүүст хоёр удаа ажлын байрны санал тавиад ирээгүй тохиолдолд Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулан хүнсний талоноос хасах бодлого барьж ажиллана гэдгийг тэрээр хэллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn