Төрийн албаны ерөнхий шалгалтыг 290 иргэн өгч байна
Өнөөдөр Өвөрхангай аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтыг 290 иргэн өгч байна.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулагдсан Ажлын хэсэг хамтран зохион байгуулж байна.
Шалгалтанд оролцогчдыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээс гадна зөрчил гарахаас сэргийлж хурууны хээгээр баталгаажуулж байгаа юм. Улсын хэмжээнд өглөөний 08:30 цагт эхэлсэн тус шалгалтын үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлөөс цахимаар хянаж байна.