Хэвтээ шахалтын тэмцээнээр спортын мастерын болзол хангалаа
Монголын паурлифтинг нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Classic” хэвтээ шахалтын дөрөв дэх удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо 1 дүгээр сарын 14-16 өдрүүдэд болж дууслаа.
Тэмцээнд 370 тамирчин оролцож, гурван өдрийн турштэсвэр тэвчээр,хүч бяраа сорин өрсөлдсөн байна. Өвөрхангай аймгаас 14 тамирчин оролцож, өсвөр үеийн ангилалд багийн дүнгээр тэргүүн байр,насанд хүрэгчдийн 59 кг Л.Отгон-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.
Мөн Б.Хашчулуун спортын мастер, Э.Мөнхбаяр спортын дэд мастерын болзол хангажээ.