БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 90 мянга давжээ

327
БНСУ-ын Засгийн газар хүн хоорондын зай барих хатуу хязгаарлалтыг энэ долоо хоногийн сүүлээр сулруулж магадгүй байгаа нь “COVID-19”-ийн өвчлөлийг улам нэмэгдүүлж болзошгүйд олон нийт санаа зовниж буй энэ үед өдөрт хамгийн олон хүнээс халдвар илэрчээ.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 90 433 тохиолдол илэрсний 90 281 нь дотоодод халдварлаж, ийм тохиолдлын нийт тоо 1 552 851-д хүрсэн байна.

БНСУ-д нэг хоногийн өмнө хамгийн олон хүнээс /57 164/халдвар илрээд байсан юм.Мягмар гарагт халдвараар нас барсан тохиолдлын тоо 39-өөр нэмэгдэж,7202-тхүрсэн нь халдварын нийт тохиолдлын 0.46 хувьтай тэнцэж байна. Мөн “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийн тоо 313 байгаа нь өмнөх өдрийнхөөс нэгээр буурсан байна. Энэ үзүүлэлтийн хувьд сүүлийн гурван хоног дараалан 300 даваад байгаа юм. Өнөө өглөө Ерөнхий сайд Ким Бу Кюм коронавирусний өвчлөл хараахан оргил үедээ хүрээгүй байгааг анхааруулаад, Засгийн газар баасан гарагт зай барих журамтай холбоотой шийдвэр гаргахдаа цар тахалд нэрвэгдсэн жижиг бизнесүүд болон халдварын тархалтын аль алийг харгалзан үзэх болно гэдгийг мэдэгджээ.

Одоогоор хувийн уулзалтад оролцох хүмүүсийн тоог зургаагаар хязгаарлаж, орон даяарх зоогийн газар, кафенуудад оройн 21 цагаас хөл хорих цаг тогтоож байгаа юм. Ерөнхий сайд өмнө нь зай барих журмыг жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг болохын сацуу халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг харгалзан сулруулна гэж хэлж байв. БНСУ-д сүүлийн долоо хоногуудад халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбар хурдацтай тархаж байгаагийн улмаас халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэх болоод байгаа юм. Тухайлбал, өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо хоёрдугаар сарын 9-нд анх удаа 40 мянга давж, түүнээс ердөө нэгхэн хоногийн дараа 50 мянгад хүрчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд дотоодод халдварласан тохиолдлуудын 27 954 нь нийслэл Сөүл хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид, 18 834 нь Сөүл хотод, 6483 нь зүүн өмнөд нутгийн Бусан боомт хотод бүртгэгджээ. Мөн хугацаанд хилийн чанадаас 162 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээр нийт тохиолдлын тоо 27 659-д хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар,БНСУ-ын 52 сая хүн амын 29.77сая нь буюу 58 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдаад байна. Мөн 44.25сая хүн вакцинд бүрэн хамрагдаад байгаа нь хүн амын 86.2 хувьтай тэнцэж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд энэ сарын эцсээр өдөрт 170 мянган шинэ тохиолдол илэрч болзошгүйг анхааруулаад байгаа юм. МөнМатематикийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн тооцоогоор ирэх сарын эхээр өдөрт 360 мянган хүнээс халдвар илэрч болзошгүй байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn