Б.Бат-Эрдэнэ: Ойн агентлаг байгуулж, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

389

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Засаг даргатай болон салбарын удирдлага, албан хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, чиглэлийг танилцуулж, тус аймагт хийгдэх ажил, тулгамдсан асуудлын талаар санал солилцон хариулт өгсөн юм. Аймгийн Засаг дарга А.Ишдорж хэд хэдэн саналыг тавьсан бөгөөд 2022 онд зарласан “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил”-ийн үйл ажиллагаанд болон агаарын бохирдолттой тэмцэх ажилд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн 3 дугаар сарын 11-ний өдөр “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аймгийн зөвлөгөөнийг хийхээр төлөвлөсөн бөгөөд сайдыг цаг, заваа харгалзаад ирж оролцохыг урьсан юм.
Б.Бат-Эрдэнэ сайд хэлэхдээ "“Цаашид хэд хэдэн ажлыг онцлон хийнэ. Байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчдын ахуй хангамж, цалин, зэрэг дэвийг сайжруулахад онцгой анхаарна. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 21 аймгаа тойрч, ажлын явц, нөхцөл байдалтай танилцана. Ойн агентлагийг байгуулж, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлнэ” гэлээ.
Уулзалтын үеэр аймгаас хэд хэдэн санал хүсэлтийг уламжиллаа. Тухайлбал, ойн ангиудын орон тоог нэмэгдүүлэх, Уул уурхайгаас үүдэн эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх, аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг хэлэв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn