АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллана

346
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдМайкл С.Клеческитэргүүтэй албаныхан өнөөдөр Өвөрхангай аймагт зочилж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар аймгийн Засаг даргатай санал солилцлоо.
АНУ-аас Монгол Улсад "Ковид-19" цар тахалтай тэмцэх ажилд зориулан санхүүжилт олгох, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, орон нутагт цэцэрлэгийн барилга барих зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Өвөрхангай аймагт ямар бодлого, чиглэл барин ажиллах талаар ярилцсан бөгөөд аймгийн зүгээс жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, малын тэжээл тариалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, англи хэлний мэдлэг, боловсролыг түгээмэл эзэмшүүлэхэд хамтран ажиллах хүсэлт тавив.
АНУ-ын Элчин сайдын яамнаас уг саналыг хүлээн авч, бүтээлчээр хамтран ажиллахаа илэрхийллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn