Баруунынхан Оросод тавьсан хоригоосоо болж 110 тэрбум доллар алдаж, ОХУ хожих нь ээ !!!

256
 
Жо Байден буруу л юм хийгээд байна даа…
Өнөөдөр Америкчууд маш их бухимдалтай байна. АНУ-д нэг галлон /3.8 литр/ шатахууны үнэ 2008 оноос хойш анх удаа 7 ам.доллар давжээ. Ерөнхийлөгч Байден Венесуэлд тавьсан хоригоо цуцлаад тэндээс ахиухан нефть авч, ОХУ-аас авдаг байсан шатахуунаа нөхнө гэж тооцож байсан ч нөгөөдүүл нь тас гэдийчихэв. Ойрхи Дорнод Арабууд ч АНУ руу гаргадаг газрын тосоо нэмэгдүүлэхээс татгалзсан хариу өгчээ. Оросод тавьсан хоригоос болж Баруунынхан 110 тэрбум долларын алдагдал хүлээж Оросууд яваандаа монжих нь.
ОХУ-ын хувьд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн зах зээлд 10%-ийг бүрдүүлдэг томоохон тоглогч бөгөөд үүнийг орлох өөр нийлүүлэгч байхгүй болохыг Байден өвөө мэдсээр байж жаахан хөнгөдөчихөв үү яав. Тэгээд бас ичихгүй Путинд хандан ОХУ-ын нийлүүлдэг уранаа зогсоохгүй байхыг хүсжээ. АНУ нийт ураны хэрэгцээнийхээ 80 хувийг Орос Улсаас авдаг юм чинь мань эр “нуман тулгуурт” орох нь тодорхой боллоо.
Оросууд байгалийн хийгээ өнгөрсөн оны хавар Европт 250-300 доллараар нийлүүлдэг байв. Үнэ нь огцом өссөөр зуны сүүлээр 600, шинэ жилээр 1000 долларт хүрэв. Өнөөдөр мянган куб.метр хий 2400 доллар болчихлоо. ОХУ-ын төсвөө нефьтийн үнэ баррель нь 48 доллар байхаар төлөвлөж байсан нь одоо нефть 120 доллар хүрч, цаашдаа ч өсөх хандлагатай болж байна. Ингээд тооцохоор Оросод тавьсан хоригоос болж Баруунынхан 110 тэрбум долларын алдагдал хүлээж Оросууд яваандаа монжих нь . Ийм байдал цаашаа удаан үргэлжлэх боломжгүй юм.
ОХУ-ыг АНУ тэргүүтэй Барууныхан дэлхийн эдийн засаг мөнгө санхүүгийн системээс гаргахаар оролдож байна. Харин Орос улс 2014 оноос энэ байдалд эртнээс бэлтгэж, өнөөдөр валютын нөөцөөрөө дэлхийд гуравт, алтны нөөцөөрөө дэлхийд тавдугаар байранд явж байна. Путин эдийн засгийн хариу хоригоо дөнгөж авч эхэлтэл Европын эдийн засгийн байдал маш хурдтай хүндэрч эхэллээ. Тэд Оростой агаарын хилээ хааснаас үүдэн тэдний Авиа компаниудын хувьцаа 35 хувиар унаж, хөрөнгө оруулалт нь зогссон талаар хэвлэлүүд шуугиж байна. Мөн “AIRBUS” онгоцнуудаа Орос Улсад нийлүүлэх болон лизингээ зогсооно гэснээс шалтгаалж дээрх онгоцнуудыг худалдаж авах гэж байсан цөөнгүй улс орон урьдчилсан гэрээгээ бас цуцалжээ.
Англичууд ерөнхийлөгч Байдений заавраар Оросын “Аэрофлот”-ын эсрэг хориг арга хэмжээ авсан. Оросууд хариуд нь Английн онгоцыг нутаг дэвсгэр дээгүүрээ нисэхийг хориглосноос болж өдөрт 70 гаруй онгоц эдний дээгүүр нисгэдэг Англи өөрөө өөртөө хориг тавьчихлаа.
Англиас Хятад, Япон болон Зүүн өмнөд Азийн чиглэлд нисдэг бүх онгоц ОХУ-ыг тойрон нисэх болж, нислэгийн хугацаа нь хоёр цагаар уртсах болжээ. Цаашдаа Оросын боомтуудаар гадаадын хөлөг онгоц нэвтрүүлэхийг хориглож магадгүй гэв. Тэгвэл бүр балрах нь.
Германы Канцлер Олаф Шолц 11 тэрбум гаруй ам.долларын өртгөөр бүтсэн “Хойд урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойн төслийг зогсоох болсноо гэнэт зарлатал Хятад Улс “Хэрэв ОХУ, Европ болон Америкт гаргадаг нүүрс, нефьт, байгалийн хийгээ зогсоосон тохиолдолд бид тэр хэмжээний нүүрс, нефьтийг нь худалдан авна” гээд мэдэгдчихлээ. Хэрэв Украины хямралтай холбоотойгоор Москвад авч байгаа хоригийг яаралтай цуцлахгүй бол Европын холбоо энэ хугацаанд 100 хүртэл тэрбум еврогийн хохирол амсаж магадгүйг Австрийн эдийн засаг судлалын хүрээлэн сануулсан байна. Экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ буурч байгаагийн улмаас одоогийн улс төрийн нөхцөл байдал Европын холбооны хоёр сая гаруй ажлын байрыг цомхотгоход нөлөөлж болзошгүй гэж тус хүрээлэн үзэж байна.
Өнгөрсөн 30 жилд барууныхан Оросыг эдийн засгийг буулгаж авахыг санаархсан ч ОХУ-ын үндэсний үйлдвэрлэл нь яваандаа бүх салбартаа сэргэж улам хүчирхэг болох нь. Украины хямралтай холбоотойгоор анх Крым ОХУ-д нэгдсэний дараа буюу 2014 онд Европын холбооноос ОХУ-д анхны эдийн засгийн хоригоо тавьсан юм. Үүний дараа ОХУ-ын зүгээс хариу хориг болгон Европын холбоо, АНУ, Норвеги, Канад, Австралиас орж ирэх үхрийн мах, гахайн мах, шувууны мах, загас, бяслаг, сүү, хүнсний ногоо, жимс, импорт хориглох тухай тогтоол гаргасан билээ. Оросод эдийн засгийн хориг тавих тусам Орос улсад өөрт нь ашигтайгаар эргэж эхэлсэн байна.
Барууны хориг арга хэмжээний эсрэг Орос хариу цохилт өгч, 2022 оныг дуустал олон төрлийн бүтээгдэхүүний экспортыг хориглов. Үүнд, хөдөө аж ахуй, хүнс, харилцаа холбоо, эмнэлгийн болон тээврийн хэрэгсэл, цахилгаан тоног төхөөрөмж, мод тэргүүтэй ойн зарим бүтээгдэхүүнүүд багтаж байна. Ер нь экспортын хоригт 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан байна. Хоригт хамрагдах улсуудын хувьд АНУ, Европын холбоо тэргүүтэй 48 орон байна.
“Уг хоригт Орост үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын компаниудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспорт ч хамаарна. Үүнд автомашин, чингэлэг, ачааны вагон зэрэг орно” гэж ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдлээ.
Оросын компаниудаас төлөх болон төлж байгаа өр зээлийг зогсоосноос болж, хориг тавьсан улс орнуудын компаниудын 250 миллиард доллар Оросод гацах нь. Владимир Путин гадаадын компануудад дивиденд буюу үр ашгийн хувь гэж мөнгө шилжүүлэх мөн Оросын иргэн биш хүн Оросын компаниудын үнэт цаасыг зарж, ашиг олохыг хориглож, гадаад арилжаа хийж доллар олдог бүх аж ахуйн нэгжийг олсон долларынхоо 80 хувийг Оросын Төв Банкинд зарахыг албадав. Оросыг орхин гарч байгаа гадаадын пүүсүүдийн хөрөнгийг царцаах хууль баталчихлаа.
“Орос орон хөл дээрээ зогсч эхэлсэн тэр цагаас л хойш эдийн засгийн хоригийн нөхцөлд амьдарч байна. Крым ч юм уу эсвэл өөр асуудал байгаагүй тохиолдолд ч гэсэн Оросыг хазаарлан барихын тулд тэд ямар нэгэн өөр зүйлийг бодож олох л байсан. Хориг арга хэмжээ Орос улсад нөлөөлсөн, гэхдээ ноцтойгоор нөлөөлөөгүй. Хоригийн улмаас бид үндсэн гол чиглэлүүдэд хүч нөөцөө төвлөрүүлэхээс аргагүйд хүрсэн.
Ингэснээр радио, электроник, пуужин, эмийн үйлдвэрлэл, хүнд машины үйлдвэр зэрэг томоохон салбаруудад үйлдвэрлэлийн хэмжээ бодитойгоор нэмэгдсэн” гэж Путин ярьсан байдаг. Энэ хориг бол хоёр үзүүртэй илд бөгөөд хориг тавьсан талд ч мөн адил хохирол учруулна гэдгийг тэрээр дурьдлаа. НҮБ-аас гаргасан статистик мэдээллээр Оросын эсрэг хориг тавьсан улс орнууд ОХУ-тай харьцуулахад 2 дахин их хохирол амссан байна.
Оросын хориг эхэлсэн 2014 оноос Путин ХАА-н салбарт 214 тэрбум рублийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгжүүдээ шинэ тоног төхөөрөмжөөр тоноглосноор жилд дунджаар 70-100 сая тонн үр тариа хураан авч, хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж авчээ. Чухамдаа хоёр улсын хурцадмал байдлын улмаас металлын нийлүүлэлтэд асуудал үүсч болзошгүй гэсэн санаа зовнил зах зээлд газар авлаа. ОХУ, Украины хооронд үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн металлын ханш огцом өсч эхэллээ.
Хөнгөн цагааны хомсдол нүүрлэх болгоомжлол нэмэгдэж ханш өчигдрийн байдлаар тонн тутамдаа 3420 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээг шинэчлэн тогтоосон явдал болж байна. Мөн никелийн ханш тонн тутамдаа ганцхан өдрийн дотор 780 ам.доллар буюу 3.1%-иар өсч, 25650 ам.долларт хүрчээ. Зэсийн хувьд ч ялгаагүй 10000 доллар даваад талийлаа. цаашид өсөх хандлагатай. Энэ нь харин манай улсын хувьд “тэнгэрийн умдаг атгасантай” адил явдал болж байх шиг байна.
“Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг” гэж үг байдаг даа. Манай ардчиллын лидерүүд бүгд л оросуудыг Украин руу дайрсныг буруутган сүртэй сүртэй мэдэгдэл хийцгээсэн. Хэрэв Украинд Байден өвөөгийнхөн биологийн зэвсгийн туршилтын лабораториуд ажиллуулж байсан нь НҮБ-ээр нотлогдвол ардчиллынхан төдийгүй Монголчууд бид бүгдийн чих л халууцах юм даа.
Майга бор өнөөдөр ичнээсээ арай цухуйгаагүй байгаа. Байден өвөө Орос баавгайг арай л эрт сэрээчихэв үү яав?

http://tatap.mn/18728.html
Ш.Пүрэвсүрэн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn