Үргэлжлэн орсон цасны улмаас зам, даваа хаагдаж болзошгүй байна

337

Аймгийн хэмжээнд сүүлийн хоёр өдөр цас үргэлжлэн орж байгаагийн улмаас Нарийнтээл сумын “Сэнжитийн хоолой” хэмээх газарт улсын чанартай А0301 зам цасанд боогдсон байна.
Замыг чөлөөлөхөөр “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-иас ажлын бүрэлдэхүүн ажиллаж байна. Замын гадаргуу мөстсөн, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг аймгийн Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
Өнөө шөнө ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурах бөгөөд зам, даваанд халтиргаа гулгаа үүсэн хаагдаж болзошгүйг УЦУОША-аас хэллээ. Одоогийн байдлаар нийт нутгаар  салхи 6-12 м/с, 2-4 градус дулаан байна. Энэ сарын 16-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд нийт нутгаар дахин цас орж, хүйтрэх төлөвтэй байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn