Гэрийнхээ гадна тоглож байсан 3 настай хүүг эрэн хайж байна Нутгийн мэдээ / Цаг үе / Мэдээ мэдээлэл 2022/05/16 09:34 554 Хуваалцах Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар бага насны хүүхэд өчигдөр /2022.05.15/ 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг үүрийн 05:35 цагт хүлээн авсан тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 3 настай хүү С-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид өнөө өглөө 06:32 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлжээ.Тухайн айл аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 120 км-т амьдардаг юм байна.скачать dle 12.0 554 Хуваалцах Facebook Twitter