Голомт банк “ТОП-100” аж ахуйн нэгжийн шилдэг 5-д шалгарлаа

402

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. “ТОП 100 аж ахуйн нэгж”-ид Голомт банк 19 дэх жилдээ шалгарч буй бөгөөд энэ удаа шилдэг 5-д эрэмбэлэгдэж, өмнөх жилээс 4 байраар урагшлав. 2021 онд цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарын нөхцөл байдал амаргүй байсан ч бид үүссэн нөхцөл байдалд дасан зохицож, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар улсдаа 137 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэн төлж, ингэснээр сүүлийн гурван жилд нийт 360 гаруй тэрбум төгрөгийн татвар  төлөн  эдийн засагтаа  дэмжлэг үзүүлсэн байна.
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк үүсгэн байгуулагдсан 27 жилийн хугацаанд үргэлж хариуцлагатай татвар төлөгч байж, Монгол Улсынхаа хууль журмыг чандлан мөрдөж ирсэн билээ. Мөн бид байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын банк, санхүүгийн хөгжилд түүчээлж, техник технологийн давуу талд суурилсан анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, смарт банк зэрэг олон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Бид харилцагч төвтэй стратеги баримтлан, цар тахлын үед дижитал шилжилтийг эрчимжүүлэн, харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллаж чадлаа.
“ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлж, тодруулдаг.  2021 онд аж ахуйн нэгжүүд 11.3 их наяд төгрөгийн татварын орлогыг төсөвт төвлөрүүлсний 5.3 их наяд төгрөг буюу 47 хувийг “ТОП 100 аж ахуйн нэгж” бүрдүүлжээ.
Голомт банканд итгэл хүлээлгэн, амжилт бүрт үргэлж хамт байдаг харилцагч, түншүүддээ талархлаа илэрхийлье.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn