ЦЕГ: Өвөрхангай аймагт 43 настай, эрэгтэй О нь бусдад зодуулж амиа алджээ

294

Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 7-ны өдрийн 08:30 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр багт “Гэртээ хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй О нь бусдад зодуулсан байдалтай нас барсан байжээ. 

      Хэргийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад тус аймагт оршин суух, 41 настай, эрэгтэй Ш нь хохирогч О-той хамт архидан согтуурч, үл ялих зүйлээс болж түүнтэй маргалдсаны улмаас зодож, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж явуулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn